Манай хот

Монголын анхны хувийн хотыг алхам алхмаар барьж байна

Улаанбаатараас 54 км, Цонжин Болдогт, Чингис хааны морьт хөшөөний дэргэд бид орон сууц, сургууль, цэцэрлэг, зах, ресорт, эмнэлгийг нэг дор цогцлоож байна. Хот өнөөдөр ямар шатанд яваа, цаашид ямар болохыг энэ хуудаснаас үзнэ үү.

Бидний тухай

Цонжин Кибер Сити бол 2007 онд байгуулагдсан «Амжилт Групп»-ийн санаачилж, хэрэгжүүлж буй хот. Групп маань мэдээллийн технологи, боловсрол, контент үйлдвэрлэлээр эхэлж, сургуулиудынхаа барилгыг өөрийн хүчээр барьж ирсэн туршлага дээрээ тулгуурлан 2020 онд хот байгуулалтын салбарт орсон.

Үүсгэн байгуулагчийн үг

Монголын анхны хувийн хот — Цонжин Кибер Ситиг санаачилж, энэ мөрөөдлөө алхам алхмаар бүтээн байгуулж явна.

Монголын хамгийн олон хаустай хотхон, хамгийн том эмнэлэг, хамгийн том сургууль, хамгийн том цэцэрлэг, хамгийн том зах, хамгийн том ресортыг нэг дор цогцлоож байна.

Манай хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, хүүхэд багачууд нь «Зузугийн найзууд» цэцэрлэгээсээ эхлээд чанартай боловсрол эзэмшиж, худалдаа үйлчилгээ нь гарын дор, зах нь хямд бөгөөд чанартай, эмнэлэг, соёл урлагийн үйлчилгээ нь ойрхон — стресс багатай, аз жаргалтай, эрч хүчтэй амьдралын орчныг бид бүрдүүлнэ.

Барилгаа ногоон технологиор барьж, эрчим хүчээ хүртэл сэргээгдэх эх үүсвэрээр шийдэж, байгальд ээлтэй эко хотыг бүтээж байна. Дэлхийн хамгийн том морьт хөшөө — 40 метр өндөр Чингис хааны сүрлэг хөшөөний дэргэд, аялал жуулчлалын бүсийн бэлгэдэлт сайхан газарт энэ хот өдөр бүр өсөн дэвжиж байна.

Энэ бол зүгээр нэг хот биш — энэ бол амьдралыг шинэ түвшинд гаргах экосистем. Монголчууд маань биднээс санаа авч, олон хувийн хот амжилттай байгуулагдаасай гэж хүсэн, жишиг хот болох зорилгоо бид тууштай, тасралтгүй хэрэгжүүлсээр байх болно.

Ж.ШижирҮүсгэн байгуулагч, Цонжин Кибер Сити

Хөгжлийн бодлого

Хотоо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт бид дөрвөн зарчим баримталдаг.

  • Салбар бүртээ нэгдүгээрт

    Олон жижиг зүйл биш, салбар бүрд нэг том, шилдэг зүйл барина. Нэг сургууль, нэг цэцэрлэг, нэг зах, нэг ресорт — тус бүр нь Монголдоо хамгийн том, хамгийн сайн байх зорилттой.

  • Боловсрол голд нь

    Цонжин бол боловсролд суурилсан хот. Хаус худалдан авсан айлын хоёр хүүхэд Цонжин Кибер Боардинг сургуульд 12-р ангиа төгстөл үнэ төлбөргүй суралцаж, оршин суугчдын хүүхэд цэцэрлэгт сургалтын төлбөргүй хамрагдана.

  • Ногоон технологи, өөрийн эрчим хүч

    Барилгууд эрчим хүчний A+ зэрэглэлийн гэрчилгээтэй. Сингл хаус бүр 17 кВт-ын нарны цахилгаан үүсгүүртэй, хотхон бохир усаа 98% цэвэршүүлдэг станцтай. Эрчим хүчээ сэргээгдэх эх үүсвэрээс хангах нь эцсийн зорилт.

  • Нэг платформ, ил тод явц

    Барилгын явц, гэрээ, төлбөр, СӨХ — хотын ажил tsonjin.com платформ дээр явна. Худалдан авагч өөрийн хаусны явцыг бүртгэлээрээ орж харна. Төлбөрийг зөвхөн гэрээ байгуулсны дараа, компанийн албан ёсны дансаар авна.

Мастер төлөвлөгөө

Хот үе шаттайгаар өргөжинө. Доорх тоонууд бол бүрэн хэмжээндээ хүрэх зорилт. Өнөөдрийн байдлыг төсөл бүрийн хэсгээс үзнэ үү.

Цонжин Кибер Ситигийн мастер төлөвлөгөөний рендер зураг
Мастер төлөвлөгөөний рендер зураг. Зүүн талд Чингис хааны морьт хөшөө.
1,000+
хаусТаунхаус, сингл хаус, Гэрэгэ хотхон болон дараагийн хорооллууд
1,000+
ресортын люкс өрөөБлок бүр 128 өрөө; 1-р блок баригдаж байна
2,000+
сурагчийн суудалӨнөөдөр 700; өргөтгөлөөр нэмэгдэнэ
500+
цэцэрлэгийн хүүхэдХотын өрх нэмэгдэхийн хэрээр
1+ км
урт Цонжин Зах1-р шат нь 258 м
1,000+
ортой эмнэлгийн паркХотын дараагийн үе шатанд

Мөн морин спортын төв, соёл, амралтын байгууламжууд мастер төлөвлөгөөнд багтсан.

Төсөл бүр өнөөдөр хаана явна

Төсөл бүрийг нэг загвараар харууллаа: өнөөдөр ямар байгаа, дараагийн алхам юу вэ, эцэст нь ямар болох вэ. Үнэ, талбайн сонголтыг тухайн төслийн хуудаснаас үзнэ.

Ажиллаж байнаБаригдаж, бэлтгэж байнаТөлөвлөсөн

Орон сууц

Таунхаус

Баригдаж, бэлтгэж байнаТаунхаусын хуудас

80 айл, 100 м², түүхэн нэрт 8 эгнээ

  1. Өнөөдөр

    Эхний ээлжийн 60 хаусыг 2025 онд зургаан сарын дотор барьж, 2026 оны 5-р сард улсын комисс хүлээн авсан. Одоо дотоод засал, хүлээлгэн өгөх ажил эгнээ эгнээгээр үргэлжилж байна.

  2. Дараагийн алхам

    Үлдсэн нэгжүүдийн засал, зам талбай, гадна тохижилтыг дуусгаж, айлуудаа бүрэн оруулна.

  3. Эцсийн зорилго

    80 өрх бүрэн суурьшсан, хотын анхны амьд хороолол.

Сингл Хаус

Баригдаж, бэлтгэж байнаСингл Хаусын хуудас

54 айл, 2 давхар, эрчим хүчний A+ зэрэглэл

  1. Өнөөдөр

    Загвар байшин бэлэн болсон, үндсэн барилгын ажил явагдаж байна. Хаус бүр нарны цахилгаан үүсгүүртэй.

  2. Дараагийн алхам

    Өвлөөс өмнө барилгуудаа битүүлж, дотор заслыг өвлийн турш үргэлжлүүлнэ.

  3. Эцсийн зорилго

    54 өрхийн амины сууцны хороолол. Худалдан авагч бүр хаусныхаа явцыг платформоос харна.

Гэрэгэ хотхон

ТөлөвлөсөнГэрэгэ хотхоны хуудас

54 айл, 300 м² орчим, 2 автомашины дулаан гараж

  1. Өнөөдөр

    Сургууль, цэцэрлэгтэй хамгийн ойр байршилд төлөвлөгдсөн. Хаусаа байршлын планаас сонгож захиалах боломжтой болсон.

  2. Дараагийн алхам

    Зураг төсөл, рендерийг нийтэлж, барилгын ажлыг эхлүүлнэ.

  3. Эцсийн зорилго

    Хотын дээд зэрэглэлийн хороолол — том гэр бүлд зориулсан 54 хаус.

Худалдаа, амралт

Цонжин Зах

Баригдаж, бэлтгэж байнаЦонжин Захын хуудас

258 м урт, хуурай ба нойтон бүс, дулаан зогсоол

  1. Өнөөдөр

    1-р шатны барилга баригдаж байна. Талбайн борлуулалт 2026 оны 7-р сарын 1-нд нээгдсэн; талбайгаа онлайн планаас сонгож захиална.

  2. Дараагийн алхам

    2026 оны IV улиралд нээлтээ хийнэ.

  3. Эцсийн зорилго

    Мастер төлөвлөгөөгөөр 1 км-ээс урт — Монголын хамгийн урт зах. Хотын иргэдэд хямд, чанартай хүнс, бараа гар дор байна.

Цонжин Ресорт

Баригдаж, бэлтгэж байнаЦонжин Ресортын хуудас

1-р блок: 1-р давхар дулаан зогсоол, 2–5-р давхар 32 өрөө тус бүр = 128 люкс өрөө

  1. Өнөөдөр

    2026 оны 9-р сарын 5-нд 1-р блокийн шав тавьсан. Ган каркасыг үйлдвэрлэх гэрээг байгуулсан.

  2. Дараагийн алхам

    Энэ өвөл ган каркасаа угсарч, давхрын бетоныг цутгана. 2027 онд 1-р блокийг ашиглалтад оруулж, дараагийн блокуудын суурийн ажлыг эхлүүлнэ.

  3. Эцсийн зорилго

    1,000 гаруй өрөөтэй, Монголын хамгийн том ресорт. Өрөө эзэмшигч бүр өрөөнийхөө захиалгыг платформоос хэдийд ч харна.

Боловсрол, эрүүл мэнд

Цонжин Кибер Боардинг сургууль

Ажиллаж байнаСургуулийн хуудас

1–12-р анги, дотуур байртай, 700 суудал

  1. Өнөөдөр

    Хичээл хэвийн явагдаж байна. Кембрижийн хөтөлбөр, өдөрт 5 удаагийн хоол, VR лаборатори, 30 гаруй секц, дугуйлан.

  2. Дараагийн алхам

    Өргөтгөлийн байр — 18 × 90 м, 4 давхар: анги танхим, дотуур байр нэмэгдэнэ. Ган каркасын гэрээ байгуулагдсан.

  3. Эцсийн зорилго

    2,000 гаруй суудалтай, Монголын хамгийн том боардинг сургууль. Хотын хүүхэд бүр цэцэрлэгээс 12-р анги хүртэл хотдоо суралцана.

«Зузугийн найзууд» цэцэрлэг

Баригдаж, бэлтгэж байнаЦэцэрлэгийн хуудас

2 бүлэг, 2–5 нас, 08:00–18:30

  1. Өнөөдөр

    Барилга бэлэн, тусгай зөвшөөрлийн материалыг хүргүүлсэн. Оршин суугчид болон группийн ажилтнуудын хүүхэд сургалтын төлбөргүй хамрагдана.

  2. Дараагийн алхам

    Зөвшөөрөл гармагц эхний хоёр бүлгээ нээж, дараа нь бүлгээ нэмж сургуульд шилжих бүрэн шатлалыг бүрдүүлнэ.

  3. Эцсийн зорилго

    Хотын өрх нэмэгдэхийн хэрээр 500 гаруй хүүхэдтэй, Монголын хамгийн том цэцэрлэг. Салбар нээхгүй — нэг цэцэрлэгээ бүх талаар шилдэг болгоно.

Эмнэлгийн парк

ТөлөвлөсөнЭмнэлгийн хуудас

Мастер төлөвлөгөөнд 1,000 гаруй ор

  1. Эцсийн зорилго

    Оршин суугчдад ойрхон, Монголын хамгийн том эмнэлгийн цогцолбор.