Цонжин Болдог · Цэцэрлэг

Зузугийн найзууд

Монголынхоо ирээдүй болсон сэргэлэн цовоо, бяцхан үрсийг эрүүл, хайр дүүрэн орчинд өсгөн хүмүүжүүлэх цэцэрлэг. Цонжин Болдогийн цэвэр агаарт, Цонжин Кибер Сити хотхоны нутаг дэвсгэрт.

Цонжин Болдог
байршил
Цонжин Кибер Сити хотхоны нутаг дэвсгэр
Хаалттай
хамрах хүрээ
Хотхоны оршин суугчид + группын ажилчдын хүүхдүүд
Үнэгүй
сургалтын төлбөр
Хамрагдах хоёр ангиллын хүүхдэд 100% чөлөөлөлт
2 бүлэг
2026 оны бүтэц
Бага 1 + Дунд 1 · 2027-д нэмэгдэнэ
БРЭНДИЙН ҮНДЭС

Монголын өөрийн анимэйшн IP дээр суурилсан цэцэрлэг

«Зузугийн найзууд» нь 2017 оноос хойш бүтээгдэж буй Монголын 3D анимэйшн хүүхэлдэйн киноны цуврал бөгөөд Амжилт Группын өөрийн эзэмшлийн IP (оюуны өмч) юм.

Танигдсан дүрүүд — хүүхэд брэндийг сурталчилгаагүйгээр аль хэдийн мэддэг
Контент бэлэн — хичээл, хүмүүжил, дадал хэвшлийг анимэйшн дүрүүдээр дамжуулан заах боломж
Маркетингийн зардал бага — брэнд танилт нь хийгдсэн, зөвхөн хөрвүүлэлт дээр төвлөрнө
Бүтээгдэхүүн өргөжүүлэх боломж — ном, тоглоом, дүрэмт хувцас, аппликэйшн
Стратегийн давхар үүрэг: Цэцэрлэг нь зөвхөн боловсролын үйлчилгээ биш — (1) хотхоны үл хөдлөх борлуулалтын давуу тал, (2) хотоос хол ажилладаг багш нарын тогтвор суурьшлыг хангах хөшүүрэг болж байна.
Зузугийн найзууд анги
ЭРХЭМ ЗОРИЛГО · АЛСЫН ХАРААА · ҮНЭТ ЗҮЙЛС

Манай зорилго

Эрхэм зорилго

Монголынхоо ирээдүй болсон сэргэлэн цовоо, бяцхан үрсийг эрүүл, хайр дүүрэн орчинд өсгөн хүмүүжүүлэх. Тоглоом, түүх, технологиор дамжуулан суралцах дуртай, өөртөө итгэлтэй, бие даах чадвартай, эрүүл дадал хэвшилтэй болгон ерөнхий боловсролын шатанд бэлтгэх.

Алсын харааа

Монголын анхны өөрийн анимэйшн IP-д суурилсан, технологи ба хүмүүжлийг хослуулсан цэцэрлэгийн загвар болж, Амжилт Группын салбарын сүлжээнд цэцэрлэгийн түвшнийг нэмэх.

Үнэт зүйлс
Эрүүл, цэвэр орчин
Хотын утаанаас хол, байгальд ойр
Аюулгүй байдал юуны түрүүнд
Камер, хяналт, эмч, сэтгэл зүйч
Тоглоомоор суралцах
Албадлагагүй, сонирхлыг төрүүлэх арга зүй
Дадал хэвшил
Өөрийгөө хариуцах, цэвэрлэх, эмхлэх суурь дадал
Хэлний эрт суурь
Монгол хэл + англи хэл
Эцэг эхтэй ил тод харилцаа
Өдөр тутмын мэдээлэл, LMS-ээр дамжуулан
БҮЛГИЙН БҮТЭЦ БА ӨРГӨЖИЛТ

2026 оны бүтэц

Цэцэрлэг 2026 онд нийт 2 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулна.

БүлэгТооТөлөв
Бага бүлэг1Ажиллаж байна
Дунд бүлэг1Ажиллаж байна
2027 оноос эхлэн бүлгийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Өргөжилтийн хурд нь Цонжин Кибер Сити хотхоны айл өрхийн тоо болон Амжилт Группын ажилчдын хүүхдийн эрэлтээс шууд хамаарна.
Өргөжилтийн төлөвлөгөө
2026
Эхлэл
Бага 1 + Дунд 1 = 2 бүлэг
2027
Тэлэлт I
Ахлах бүлэг нэмэгдэх; эрэлтээс хамаарч бага/дунд бүлгийг давхардуулах
2028+
Тэлэлт II
Бэлтгэл бүлэг нэмж, сургуульд шилжих бүрэн шатлалыг гүйцээх
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

6 тулгуур чиглэл

Хөтөлбөр нь хэл ярианы хөгжил болон бие бялдрын хөгжил хоёрыг гол тэнхлэг болгосон бөгөөд эерэг, аюулгүй, хайр дүүрэн орчинд хэрэгжинэ.

Хэл ярианы хөгжил Тэргүүлэх
Өөрийгөө бүрэн гүйцэд ярьж илэрхийлэх, бодол санаагаа ойлгомжтой хүргэх, өөрийгөө таниулах чадвар. Үлгэр сонсох, ойлгосноо эргүүлэн ярих. Шүлэг цээжлэх, уншиж сурах
Бие бялдрын хөгжил
Өдөр тутмын дасгал хөдөлгөөн, гадаа тоглоом, зохион байгуулалттай хөдөлгөөнт үйл ажиллагаа. Цэвэр агаарт байх цагийг нэмэгдүүлсэн
Дуу, бүжиг — монгол ба англи
Монгол болон англи хэл дээр дуулж, бүжиглэж сурах. Хэлний суурийг дуу, хэмнэлээр дамжуулан тавина
Үсэг, өнгө, дүрс, тоо
Үсэг таних, өнгө ялгах, дүрс таних; дүрс болон тоо бичиж сурах — сургуульд бэлтгэх суурь
Гарын нарийн моторик
Хурууны болон гарын жижиг булчинг хөгжүүлэх дасгал, гар урлал, зураг, наамал, бичих бэлтгэл
Мэдээллийн технологийн суурь
IT-ийн үндсэн суурь ойлголт — насанд тохирсон, тоглоомоор дамжуулсан хэлбэрээр. Амжилт Группын кибер боловсролын гинжин хэлхээний анхны шат

Төгсөгчийн хүрэх чадвар

Цэцэрлэгийг төгсөх үед хүүхэд дараах чадваруудыг эзэмшсэн байна:

ЧиглэлХүрэх үр дүн
Ярианы чадварМонголоор өөрийгөө бүрэн гүйцэд ярьж илэрхийлдэг болно
Өөрийгөө таниулахӨөрийгөө бүрэн гүйцэд танилцуулж чаддаг болно
Бодлоо илэрхийлэхӨөрийн бодож буйгаа ойлгомжтой, дараалалтай ярьж илэрхийлдэг болно
ДууМонгол болон англи хэл дээр дуу дуулдаг болно
БүжигБүжиг бүжиглэдэг болно
ШүлэгШүлэг уншдаг болно
Үлгэр ойлгохҮлгэр сонсож, ойлгосон үлгэрээ эргүүлэн ярьж өгдөг болно
Бичих бэлтгэлДүрс болон тоо бичдэг болно
Хоол, тэжээл: Бүтэн өдрийн үйлчилгээтэй бөгөөд хүүхэд бүр өдөрт нийт 5 удаагийн хоол болон цайнд хамрагдана. Хоол нь шим тэжээллэг, хүүхдийн өсөлт хөгжилд нийцсэн байхаар зохион байгуулагдана.

«Зузугийн найзууд» аргачлалын онцлог

Сарын сэдэв бүр анимэйшн ангитай холбогдоно (жишээ: «Хуваалцах» сэдэв → холбогдох анги үзэж, дараа нь дүрүүдийн дүрд тоглоно)
Дүрүүд өдөр тутмын дадалд ашиглагдана — гар угаах дуу, эмхлэх дуу, унтах цагийн үлгэр
Эцэг эхэд гэрт нь үргэлжлүүлэх контент (видео + үйл ажиллагааны хуудас) илгээгдэнэ
ӨДРИЙН ХУВААРЬ

08:00 – 18:30

Өдрийн 5 удаагийн хоол болон цайны хуваарилалт баталгаажсан.

ЦагҮйл ажиллагаа
08:00–08:45Хүүхэд хүлээн авах, эрүүл мэндийн үзлэг, чөлөөт тоглоом
08:45–09:00Өглөөний дасгал
09:00–09:30① Өглөөний хоол
09:30–10:15Хэл ярианы хөгжлийн хичээл
10:15–10:30② Бага үдийн цай
10:30–11:15Үсэг, өнгө, дүрс, тоо · гарын нарийн моторик
11:15–12:15Гадаа тоглоом, зугаалга (цэвэр агаарт)
12:15–13:00③ Өдрийн хоол
13:00–15:00Унтлагын цаг
15:00–15:30④ Их үдийн цай
15:30–16:15Дуу, бүжиг (монгол + англи) · шүлэг
16:15–17:00«Зузугийн цаг» — үлгэр сонсох, эргүүлэн ярих, дүрд тоглох · IT-ийн суурь ойлголт
17:00–17:30⑤ Оройн хоол
17:30–18:30Чөлөөт тоглоом, эцэг эхэд хүлээлгэн өгөх
ДЭД БҮТЭЦ · ХҮНИЙ НӨӨЦ

Орчин ба ажилтны бүтэц

Шаардлагатай орчин

2 бүлгийн өрөө (тус бүр 45–55 м²), унтлагын хэсэгтэй — бүлэг нэмэгдэх тутам өрөө нэмнэ
Хоолны заал + стандарт гал тогоо
Спорт / хөдөлгөөний заал
Урлагийн өрөө, хөгжмийн өрөө
Дижитал өрөө — интерактив самбар, таблет 15ш, Lego WeDo
Эмч, тусгаарлах өрөө · сэтгэл зүйчийн өрөө
Гадаа тоглоомын талбай, ногоон байгууламж
Бүрэн камержуулалт, хамгаалалттай хаалга, эцэг эхийн бүртгэлийн систем

Ажилтны бүтэц — 2026 (2 бүлэг)

Албан тушаалТоо
Эрхлэгч / хариуцсан удирдлага1
Бүлгийн багш2
Туслах багш (асрагч)2
Дуу, бүжиг / англи хэлний багш1
Тогооч, туслах2
Үйлчлэгч1
НИЙТ9
Бүлэг нэмэгдэх тутам багш + асрагч 2-оор нэмэгдэнэ.

Багш, ажилтны хангамжийн багц

Орон сууц — үнэ төлбөргүй
Дулаан, тохилог байраар бүрэн хангана. Ус, цахилгаан, дулааны ямар ч төлбөр төлөхгүй
Хоол — үнэ төлбөргүй
Өдрийн амттай, шим тэжээлтэй хоолоор бүрэн хангана
Ажлын орчин
Хотын утаанаас хол, цэвэр агаарт ажиллах нөхцөл
Санхүүгийн үр өгөөж
Байр, хоолны урсгал зардал огт гарахгүй тул цалингаа 100% хуримтлуулах боломжтой
Яагаад чухал вэ: Энэ багц нь Цонжингийн бүсэд хамгийн хүнд байдаг асуудал буюу хотоос холын хүний нөөцийн тогтвор суурьшлыг шууд шийдэж байна. Багш нь үнэгүй байр + үнэгүй хоол + хүүхдээ ажлын байрандаа сургах боломж гэсэн гурван давуу талыг нэг дор авч байгаа нь зах зээл дээр ховор санал юм.
ХАМРАХ ХҮРЭЭ · ТӨЛБӨРИЙН БОДЛОГО

Хотхон, байгууллагын дотоод үйлчилгээ

«Зузугийн найзууд» цэцэрлэг нь хаалттай буюу дотоод үйлчилгээний зарчмаар ажилладаг. Дараах хоёр ангиллын хүүхэд суралцах эрхтэй:

Хязгаарлалт: Дээрх хоёр ангилалд хамаарахгүй гаднын хүүхдийг цэцэрлэг төлбөртэй болон төлбөргүй аль ч хэлбэрээр хүлээн авах боломжгүй. Энэ нь цэцэрлэгийн багтаамж, зорилтот хамрах хүрээ, үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалах зорилготой зохицуулалт юм.

Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцах зардал

Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн боловч дараах зардлыг эцэг эх хариуцан төлнө:

Хоолны төлбөр — өдрийн 5 удаагийн хоол болон цай
Хичээлийн хэрэгсэл — дэвтэр, харандаа, будаг, гар урлалын материал
Сурах бичиг, ном — хөтөлбөрт шаардагдах ном, гарын авлага
Жижиг хэрэглэл — хувийн хэрэглээний болон сургалтын туслах жижиг хэрэглэлүүд
Зарчим: Цэцэрлэг нь сургалт, багшлах үйл ажиллагаа, орчин, дэд бүтцийн зардлыг бүрэн хариуцна. Эцэг эх зөвхөн хүүхдийнхээ хувийн хэрэглээний зардлыг (хоол, хэрэгсэл, ном) хариуцна.
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

Үе шаттай хөгжлийн төлөвлөгөө

Хийгдсэн
Суурь тавих
Цонжин Болдогт байршил, орчин бүрдүүлсэн; хотхоны оршин суугчид болон ажилчдын хүүхдийг хамруулж эхэлсэн
Явагдаж байна
Хүний нөөц
Багш сонгон шалгаруулалт (zuzu@amjilt.com); байр, хоолны хангамжийн багц ажиллаж байна
2026 · 8–11-р сар
Хөтөлбөр стандартчлах
Цөм хөтөлбөр + англи + дижитал + «Зузугийн цаг» аргачлалыг бичгээр стандартчилах, багшийн гарын авлага
2026–2027
LMS холболт
Амжилт LMS-д цэцэрлэгийн модуль (ирц, хоол, эцэг эхийн мэдээлэл, зураг) нэвтрүүлэх
2027
Бүлэг нэмэх
Хотхоны айл өрхийн өсөлт болон ажилчдын тоонд нийцүүлэн бүлгийн тоо, багтаамжийг нэмэгдүүлэх
2028+
Хуулбарлах
Загварыг Амжилт Кибер Сургуулийн салбар бүрийн дэргэд, дараа нь олон улсад хуулбарлах

Хүүхдийнхээ ирээдүйг энд эхлүүл

Элсэлтийн суудал хязгаарлагдмал. Бүртгэлийн мэдээллийг авахыг хүсвэл холбогдоно уу.

7282-6060 — Холбогдох zuzu@amjilt.com

Амжилт Группийн охин компани · Улсын бүртгэлийн дугаар: 7210097

Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжин Болдог · tsonjin.com

Борлуулалт: 8022-6060, 8023-6060, 8064-6060, 8651-6060